Нууцлалын бодлого
Vatify-н хэрэглэгчийн өгөгдлийн нууцлалын бодлого
Vatify нь таны мэдээллийн нууцлалыг хамгийн чухал зорилт болгож үздэг.
1. Цуглуулдаг мэдээлэл
- E-Баримтын нэвтрэлтийн token (нууц үг ОГТ хадгалахгүй).
- Таны эзэмшилтэй ААН/Байгууллагын мэдээлэл (нэр, регистр, ҮТТ).
- E-Баримтаас татагдсан борлуулалт, худалдан авалт, нэхэмжлэхийн мэдээлэл (зөвхөн серверийн кэшэнд түр).
2. Цуглуулдаггүй мэдээлэл
- Таны нууц үг (E-Баримт серверт шууд дамжуулна).
- Дансны хуулга — зөвхөн таны хөтчийн IndexedDB-д хадгалагдана.
- Иргэний хувийн өгөгдөл (РД, хувийн утас, гэрийн хаяг гэх мэт).
3. Гуравдагч этгээдэд хуваалцах
Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй. Зөвхөн E-Баримт системтэй (таны зөвшөөрлөөр) холбогдоно.
4. Кэш + хадгалалт
E-Баримтаас татагдсан өгөгдөл нь кэш хэлбэрээр хадгалагдаж (тайлан хаагдсан сар мөнхийн, идэвхтэй сар 5 мин), E-Barimt систем руу хэт олон хүсэлт явуулахаас сэргийлнэ. Кэшний мэдээллийг зөвхөн эзэмшилтэй хэрэглэгч уншиж болно.
5. Хэрэглэгчийн эрх
Та өөрийн бүртгэлээ устгах хүсэлт гаргаж болно. Хүсэлт ирэхэд бүх таны хувийн мэдээллийг 7 хоногийн дотор устгах бөгөөд буцааж сэргээх тохиолдолд email-ээр санал хүсэлт авч шийдвэрлэнэ.
6. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуудал гарвал: support@vatify.mn
Санал хүсэлт илгээх →