Үйлчилгээний гэрээ

Vatify-г ашиглах Төлбөр болон Үйлчилгээний нэгдсэн нөхцөл

A. Төлбөрийн нөхцөл

Нэг ААН/Байгууллага
22,000 ₮
/ Жилд 1 удаа төлнө /
  • Нэг ААН/Байгууллагын жилийн төлбөр: 22,000 ₮.
  • Төлбөр санхүүгийн жилээр (1–12 сар) тооцогдоно.
  • Зөвхөн ашиглахаар сонгосон ААН-ийн төлбөрийг л төлнө.
  • Олон ААН-ийг нэг гүйлгээгээр төлж болно — гүйлгээний утганд РД-уудыг таслалаар бичнэ.
  • Дараа оны төлбөрийг урьдчилж төлөх боломжтой.
  • Жил эцэст 30, 14, 7 хоногийн өмнө сануулга ирнэ. Төлөгдөөгүй ААН «Идэвхгүй» болно.

B. Үйлчилгээний нөхцөл

1. Үйлчилгээний агуулга. Vatify нь E-Баримт системийн өгөгдлийг автомат татан, банкны хуулгатай тулгаж харуулах вэб систем.

2. Хэрэглэгчийн үүрэг.

  • E-Баримтын нэвтрэлтийн мэдээллээ нууцлах.
  • Систем рүү халдах, бусдыг хуурах оролдлого хийхгүй байх.
  • Төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх.
  • ААН-ийн мэдээлэл зөв, бодит байх.

3. Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг.

  • Системийг тогтвортой, аюулгүй ажиллуулах.
  • Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах.
  • Санал хүсэлтэд хариу өгөх.

4. Хариуцлагын хязгаарлалт. Vatify зөвхөн мэдээллийн харагдалт, тулгалт, тайлангийн систем. Татвар тооцох, мэдүүлэг гаргах, хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэггүй. Татвар, хууль зүйн асуудлаар мэргэжлийн нягтлан, хуульчтай зөвлөлдөнө үү.

5. Мэдээллийн нууцлал. Backend↔Frontend хооронд дамжих өгөгдөл шифрлэгдэнэ. E-Баримтын нэвтрэлтийн нууц үг манай системд хадгалагдахгүй.

6. Үйлчилгээ зогсоох. Хууль зөрчсөн, системд халдсан, нөхцөл ноцтой зөрчсөн тохиолдолд үйлчилгээг зогсоох эрхтэй.

7. Маргаан шийдвэрлэх. Маргааныг эв зүйгээр, эс бөгөөс Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлэнэ.

8. Нөхцөл шинэчлэх. Vatify нөхцөлийг шинэчлэх эрхтэй бөгөөд шинэчлэлт бүрд хэрэглэгчид мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй: Төлбөрийн нөхцөл · Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого

Дээрх бүх нөхцөлийг уншиж танилцсан бөгөөд цаашид Нэвтрэлтийн нэгдсэн систем-ийн хэрэглэгчийн эрхээр Vatify системд нэвтрэхийг хүлээн зөвшөөрч байна.

Холбоо барих: support@fifo.mn